Украины зэвсэгт хүчин Оросын хамгийн том онлайн худалдааны сүлжээ болох Wildberries компанийн эзэмшлийн байгууламжууд руу цохилт өгсөн талаар BBC мэдээллээ.

Москва орчмын бүс нутагт болсон уг халдлагын улмаас таван хүн амиа алдсан байна. Оросын онлайн худалдааны салбарт тэргүүлэгч тус компанийн объектууд зөвхөн Москвад төдийгүй Санкт-Петербург болон Тверь хотуудад ч мөн адил цохилтод өртсөн гэдгийг эх сурвалж дурджээ.