Уламжлалт санхүүгийн томоохон байгууллагууд дижитал долларын салбар луу эрчимтэй орж байгаа ч төвлөрсөн бус стэйблкоинууд хэрэглэгчийн эрх чөлөө, бие даасан байдлаараа давуу хэвээр байна гэж USDD төслийн харилцаа холбоо хариуцсан тэргүүн Ивонн Чиа (Yvonne Chia) ChangeNOW-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Төвлөрсөн бус стэйблкоин USDD нь TRON, Ethereum болон BNB Chain сүлжээнүүдэд үйлчилгээгээ өргөжүүлж байна. Тус платформ нь Smart Allocator-оор дамжуулан sUSDD-ийн автомат өгөөж олгохын зэрэгцээ TRON сүлжээнд GasFree буюу TRX ашиглахгүйгээр сүлжээний шимтгэлээ шууд USDD-ээр төлөх боломжийг бүрдүүлжээ.

Хязгаарлалтгүй нэвтрэх боломж ба бие даасан эзэмшил

Дэлхий даяар олон тэрбум хүнд уламжлалт банкны данс нээх, ашиглахад бичиг баримтын бүрдүүлэлт, үлдэгдлийн доод хэмжээ, газар зүйн хязгаарлалт болон баталгаажуулалтын хугацаа шаардагддаг. Банкууд стэйблкоины дэд бүтцийг ашигласан ч эдгээр нь хуучин шаардлага, зуучлагчийн хяналт дор үлддэг болохыг Ивонн Чиа онцолсон байна.

Харин төвлөрсөн бус стэйблкоины хувьд ухаалаг утас, интернет байхад л шууд хэтэвч үүсгэн, санхүүгийн зуучлагчгүйгээр хөрөнгөө удирдах боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдэд ямар ч төвлөрсөн байгууллагаас хамааралгүйгээр өөрийн хөрөнгийг бүрэн хянах (self-custody) боломжийг олгодог.

24/7 тасралтгүй гүйлгээ

Уламжлалт төлбөрийн сүлжээнүүд амралтын өдрүүд болон баярын цагийн хуваариар ажиллаж, олон улсын шилжүүлэг нь хэдэн өдрөөр саатдаг. Харин блокчэйн сүлжээнд цагийн хязгаарлалт байхгүй бөгөөд USDD-ийн шилжүүлэг өдрийн 24 цаг, 7 өдрийн турш дэлхий даяар шуурхай хийгддэг болохыг тэрбээр тэмдэглэжээ.