Daily NK мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын эрх баригчид тус улсын төрийн хоёр банкийг хакердсан гэх хэргийн улмаас хэсэг бүлэг этгээдийг баривчилжээ.

Эдгээр этгээдүүд нь өмнө нь төрийн кибер операторуудаар ажиллаж байсан хүмүүс бөгөөд тус улсын хоёр банкийг хакердаж, улмаар олсон хөрөнгөө крипто валют ашиглан угаасан хэрэгт буруутгагдаж байна.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл болон баривчлагдсан хүмүүсийн талаарх нарийн ширийн зүйлс тодорхойгүй байна.