Унгар улсад агаарын температур огцом өсөж, хэт халалт үргэлжилсээр байна. Энэхүү байгалийн үзэгдлийн улмаас тус улсын байгаль орчин болон эрчим хүчний салбарт хүндрэлүүд үүсээд байгааг DW агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Унгарын гурав дахь том нуур болох Веленце нуур ширгэж эхэлсэн бол тус улсын гол усан зам болох Дунай мөрний усны түвшин эрс багасчээ. Цаг агаарын хэт халалт нь зөвхөн байгалийн нөөцөд нөлөөлөөд зогсохгүй, улс орны эрчим хүчний аюулгүй байдалд ч заналхийлж байна.
Унгар улсад үйл ажиллагаа явуулдаг цорын ганц цөмийн цахилгаан станц нь өндөр температурын улмаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоож болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв агаарын хэм буурахгүй бол тус станцыг хаахаас өөр аргагүй болох эрсдэлтэй байгааг албаны эх сурвалжууд онцолжээ.