АНУ-ын санхүүгийн төв болсон Уолл Стрит гуравдугаар улиралд нийт 4.2 тэрбум ам.долларын биткоин худалдан авсан талаар Bloomberg Intelligence-ийн шинжээч Жэймс Сейффарт (James Seyffart) мэдэгдлээ. Тэрбээр спот биткоин ETF-үүдийн сүүлийн үеийн 13F тайланд хийсэн дүн шинжилгээгээ ийнхүү хуваалцсан байна.
Түүний тайлбарласнаар, санхүүгийн зөвлөхүүд одоогоор эдгээр ETF-ийн хамгийн том эзэмшигчид болсон байна. Гэхдээ түүний ажилладаг байгууллагын ангиллаар зөвлөхүүд гуравдугаар улиралд борлуулалт хийсэн бол хедж сангууд эсрэгээрээ худалдан авалт хийжээ.
Санхүүгийн сүлжээнүүдийн баримталдаг зарчим
Сейффарт томоохон брокерын болон санхүүгийн сүлжээ компаниуд (wirehouses) зөвлөхүүддээ ямар бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдад санал болгохыг шийдэхдээ ашигладаг гурван багана-ын талаар мөн тайлбарласан байна.
Түүнчлэн Wells Fargo болон Goldman Sachs зэрэг томоохон байгууллагуудын биткоин ETF эзэмшил нь урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээсээ илүү зах зээлийг хангах (market making) зорилготой байж болзошгүйг тэрбээр онцоллоо.