Дэлхий дахинд алдартай уулчин, Netflix-ийн "14 Peaks" баримтат киногоор олонд танигдсан Нирмал Пуржа цасан нурангид өртөж амиа алдсан харамсалтай мэдээлэл гарлаа.
Энэхүү мэдээллийг түүний үүсгэн байгуулсан Elite Exped компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. Нирмал Пуржа нь уулчдад зориулсан аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг тус компанийг бусад хүмүүсийн хамтаар үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлэн ажиллаж байжээ.
Тэрээр уулчдыг ууланд авирах аялалд хөтөлдөг байсан бөгөөд түүний үхэл уулын спортын салбарт томоохон гарз болж байна.