Турк улсад болж буй НҮБ-ын уур амьсгалын хэлэлцээрийн үеэр жижиг арлын орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй улс орнуудад туслах яаралтай арга хэмжээ авахыг пүрэв гарагт уриаллаа. Тэд дэлхийн дулаарал нь өөрсдийнх нь ард түмний хувьд амь нас, оршин тогтнохын асуудал болоод байгааг онцолсон байна.

Энэтхэгийн далайд орших 115 арлаас бүрдсэн Бүгд Найрамдах Сейшелийн Улсын дэд ерөнхийлөгч Аликс Себастьян Пиллей хэлэхдээ, одоо зөвхөн ярилцахаас цааш давах цаг болсныг сануулжээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өөрийн улс орны оршин тогтнох эсэх асуудал эрсдэлд ороод буйг илэрхийлээд, Сейшелийн хувьд энэ нь зүгээр нэг байгаль орчны асуудал биш гэдгийг мэдэгдсэн байна.

НҮБ-ын Cop31 дээд хэмжээний уулзалтад уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг улс орнууд бодит, шуурхай үйл ажиллагаа шаардлагатай байгааг ийнхүү дахин сануулж байна.