Дэлхийн хөгжмийн ертөнцийн домогт уран бүтээлч, дуучин Фил Коллинз архины хамаарлын улмаас эрүүл мэндийн ноцтой хямралд орж, амь насаа алдах дөхсөн талаараа Sunday Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр тухайн үед биеийн байдал нь эрс муудаж, дотоод эрхтнүүд нь ажиллагаагүй болж эхэлсэн талаар хуваалцсан байна. Фил Коллинз ярихдаа: "Миний бөөр ажиллагаагүй болж, дотоод эрхтнүүд минь зогсож эхэлсэн. Хүмүүс надтай салах ёс гүйцэтгэхээр ирж байсан" хэмээн тухайн үеийн хүнд хэцүү нөхцөл байдлыг дүрсэлжээ.
Өдгөө 2024 онд болж өнгөрсөн энэхүү үйл явдал нь түүний архины хамааралтай хийж буй тэмцлийн нэг хэсэг болж байна. Алдарт дуучин өөрийн эрүүл мэндийн байдал болон туулж өнгөрүүлсэн хүнд үеийнхээ талаар ийнхүү илэн далангүй ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.