АНУ-ын Флорида мужийн Самтер тойрогт болзооны аппликэйшнээр танилцсан хоёр хүний уулзалт ноцтой хэрэг болон хувирсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
67 настай Дэвид О’Брайен нэртэй эр Tinder аппликэйшнээр дамжуулан нэгэн эмэгтэйг өөрийн "sugar baby" буюу болзооны хамтрагчаар хөлсөлжээ. Тэрээр уг эмэгтэйд 1000 доллар төлөхөөр тохиролцсон байна.
Гэвч тэдний анхны болзоо хэвийн үргэлжлээгүй бөгөөд эмэгтэйг зугтахыг завдах үед Дэвид О’Брайен түүний машин руу өөрийн машинаараа мөргөсөн байна. Үүгээр зогсохгүй тэрээр эмэгтэйг буугаар сүрдүүлсэн гэж цагдаагийн тайланд дурджээ.