Европ тивийг хамарсан хэт халалтын улмаас үүссэн ойн түймрийн нөхцөл байдал Францын Жиронд бүс нутагт намжмал байдалд оржээ.
Тус бүс нутагт ажиллаж буй гал сөнөөгчид нөхцөл байдлыг "тогтворжсон" хэмээн мэдэгдсэний дараа олон мянган иргэнд гэртээ эргэн харих зөвшөөрлийг олгосон байна. Өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн түймэр нь Европ даяар нүүрлээд буй томоохон хэмжээний хэт халалтын улмаас дэгдсэн юм.
Одоогийн байдлаар гал сөнөөгчид нөхцөл байдлыг хяналтдаа авч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.