Франц улсад үргэлжилж буй ойн түймрийн улмаас олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна. Тус улсад түймэр газар авч, нөхцөл байдал хүндэрсээр байгааг албаныхан мэдээллээ.
Үүнтэй зэрэгцэн Европын тив даяар дэгдээд буй ойн түймэртэй тэмцэх явцад гурав дахь гал сөнөөгч харамсалтайгаар амиа алдсан байна. Одоогоор түймрийг унтраахаар гал сөнөөх ангиуд эрчимтэй ажиллаж байгаа ч нөхцөл байдал амаргүй хэвээр байна.