Франц улсад ойн түймэр хэдэн өдрийн турш үргэлжилж байгаатай холбогдуулан эрх баригчид аялал жуулчлалын бүсэд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийж эхэллээ.
Түймрийн аюул нэмэгдэж байгаа тул албаны хүмүүс Кап Ферре хойгийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан байна. Одоогоор олон зуун хүн түймрийн бүсээс завиар дамжин аюулгүй газар руу дүрвэж байна.