Францын Дотоод хэргийн сайд энэ амралтын өдрүүдээр эхлэх эсэргүүцлийн жагсаалын шинэ давалгааны үеэр нийтийн хэв журам алдагдах "маш өндөр эрсдэлтэй" байгааг анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор 70,000 орчим цагдаагийн алба хаагчийг дайчлахаар болсноо мэдэгдсэн байна.
Тус улсад амьжиргааны өртөг нэмэгдэж, тэгш бус байдал газар авч байгаад иргэд ихээхэн бухимдаж байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд орон даяар зохион байгуулагдсан жагсаал цуглаан даамжирч, сүүлийн жилүүдэд тохиолдоогүй томоохон үймээн самуун болж хувирсан билээ.
Энэ удаад Шар хантаазтануудын хөдөлгөөн болон оюутны холбоод бямба гарагт дахин эсэргүүцлийн жагсаал хийхээр уриалж, олон нийтийг нэгдэхийг шаардаж байна.