Дэлхийн хөгжмийн ертөнцөд “Nightcall” хэмээх цахим хөгжмийн бүтээлээрээ танигдсан Францын DJ бөгөөд хөгжимчин Кавинский Парис хот дахь гэртээ таалал төгсжээ. Энэхүү харамсалтай мэдээг Парис хотын прокурорын газраас мягмар гарагт мэдэгдсэн байна.
Жинхэнэ нэрийг нь Винсент Белоржэй гэдэг бөгөөд тэрээр өөрөө сурсан төгөлдөр хуурч байжээ. Тэрээр баасан гарагт 51 нас хүрэх байсан юм. Түүнийг нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мягмар гарагийн орой хэргийн газарт ажилласан яаралтай тусламжийн багийнхан сэжигтэй зүйл илрээгүй хэмээн прокурорын газраас мэдээлжээ.
Түүний хамгийн алдартай бүтээл болох “Nightcall” дуу нь 2011 онд гарсан, жүжигчин Райан Гослингийн тоглосон “Drive” киноны дууны хэсэгт багтсанаар дэлхий даяар хит болсон билээ.