Францын мөрийтэй тоглоом зохицуулах эрх бүхий байгууллагаас тус улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад хандан Polymarket платформыг хандалтаас хязгаарлахыг үүрэг болголоо.
Энэхүү шийдвэр нь тус платформ дээр явагдаж буй үйл ажиллагааг хууль бус мөрийтэй тоглоомд тооцсонтой холбоотой юм. Мөн уг шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зохиомол өсөлт, бууралт буюу зах зээлийн манипуляци хийгдэж болзошгүй гэсэн болгоомжлолыг үндэслэл болгожээ.
Polymarket нь хэрэглэгчид тодорхой үйл явдлын үр дүнг таамаглан бооцоо тавьдаг, блокчэйн технологид суурилсан урьдчилсан таамаглалын платформ юм. Францын эрх баригчдын энэхүү алхам нь тус улсын интернэт орчинд мөрийтэй тоглоомтой холбоотой үйл ажиллагааг хянах, хууль эрх зүйн хүрээнд оруулах оролдлогын нэг хэсэг болж байна.