Франц улсын аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг болон Испанийн нийслэл Мадрид хотын ойролцоо ойн түймэр дэгдэж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Түймэр хэдэн өдрийн турш үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид аюулгүй байдлын үүднээс олон арван мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Францын алдартай аялал жуулчлалын бүс болох Кап Ферре хойгт түймрийн аюул нүүрлэсэнтэй холбогдуулан албаны хүмүүс тус хойгийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан байна. Түймэр газар авч, тархалт нь нэмэгдэж байгаа тул ийнхүү өргөн хүрээтэй нүүлгэн шилжүүлэлтийг хийж байгаа ажээ.

Одоогоор түймрийн голомт болон нөлөөлөлд өртсөн бүс нутгуудад эрх баригчид хяналт тавин ажиллаж байна.