Европын өмнөд бүс нутгуудад хэт халалтын улмаас томоохон ойн түймэр дэгдэж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Италийн Сицили арал, Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн төв нутгуудад гарсан гал түймрийн улмаас гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Агаарын температур 40 хэмээс давж, халуун салхи хүчтэй үлээж байгаа нь гал түймэр тархахад гол нөлөө үзүүлж байна. Ялангуяа Сицили арал дээр хэдэн өдрийн турш үргэлжилж буй түймрийг унтраахаар 6,000 орчим гал сөнөөгч, ойн хамгаалагчид болон иргэний хамгаалалтын алба хаагчид дайчлагдан ажиллаж байна. Түймэртэй тэмцэх ажиллагаанд ус цацагч нисэх онгоцуудыг ашиглаж байгаа аж.
Байгалийн энэхүү гамшгийн улмаас бүс нутгийн олон мянган иргэнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна.