Франц улсад криптовалют эзэмшигчдийг онилсон халдлагын тохиолдол 77-д хүрээд байгаа талаар Койнтелеграф мэдээллээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой алхмууд хийхээ мэдэгдлээ.

Сайд Лоран Нуньес крипто салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой “илүү амбицтай” гурван хэсгээс бүрдэх төлөвлөгөөг боловсруулж байгаагаа онцолсон байна. Одоогоор тус салбарт гарч буй халдлагын тоо өсөж байгаа нь эрх баригчдын анхаарлыг ийнхүү татаад байгаа юм.

Францын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд аюулгүй байдлын арга хэмжээгээ хэрхэн өргөжүүлэх болон төлөвлөгөөний нарийвчилсан мэдээллийг ирэх хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.