Залуу уран бүтээлч Фрея Скай өөрийн шүтэн бишрэгчдийн дунд хэдийнэ танил болсон “Bad Taste” хэмээх поп дуугаа албан ёсоор цацаж, кино шиг дүрслэлтэй клипийг нь 9 дүгээр сарын 17-нд олон нийтэд хүргэлээ. Мөн тус уран бүтээл нь 7 инчийн винил пянз хэлбэрээр баасан гарагт худалдаанд гарч байна.

Тэрбээр анх энэхүү дуугаа 2025 оны 12 дугаар сард Нью-Йорк хотод болсон бие даасан анхны тоглолтынхоо үеэр гитарчин Доннитой хамтран зөвхөн акустик хувилбараар дуулж байжээ. Тухайн үед тэрбээр уг дууг албан ёсоор цацна гэдэгтээ эргэлзэж байсан ч үзэгчид дахилтыг нь даган дуулж байсан мөч түүний бодлыг өөрчилсөн байна.

Үүний дараа хоёрдугаар сард гарсан түүний “Stardust” богино цомогт (EP) тус дуу багтаагүйд шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байжээ. Үзэгчдийн хүсэлт дуучныг тус уран бүтээлээ студид бичүүлэхэд хүргэсэн аж.

Студийн хувилбарыг бичихдээ Фрея Скай амьд тоглолтынхоо эрч хүчийг хадгалахын тулд бүтэн дуугаар нь тасралтгүй дуулж, бүжиглэн хөдөлж бичүүлсэн байна. Тэрбээр төгс хоолойноос илүү дуунд шингэх амьд эрч хүч чухал болохыг дурджээ.

Фрея Скай одоо “Stars Align Tour” аялан тоглолтынхоо дараагийн шатыг эхлүүлэхээр бэлтгэж байна.