Латин хөгжмийн ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг Billboard тоймлон хүргэлээ. Энэ долоо хоногийн хамгийн томоохон мэдээнүүдийн нэг нь уран бүтээлч Фэйд (Feid) болон Энтони Рамос (Anthony Ramos) нар АНУ-ын Талархлын баярын 100 дахь удаагийн Macy’s парадад оролцохоор болсон явдал байв. 11 дүгээр сарын 26-ны пүрэв гарагт зохион байгуулагдах уг парад нь латин хөгжмийг томоохон тайзнаа төлөөлөн харуулах юм.
Энэхүү ойн парадад Баха Мен, Наташа Бедингфилд, DEVO, Вайклеф Жин, Куин Латифа, Кики Палмер, RIIZE болон Смэш Маут зэрэг олон хамтлаг, дуучид нэгдэнэ. Түүнчлэн 100 хийлдэг дүр, зургаан шинэ тавцант машин, 11,000 гаруй сайн дурын ажилтан, оролцогчид жагсаалд хамрагдах аж.
Эрика Эндерийн 35 жилийн ой
Панамын дуучин, ая зохиогч Эрика Эндер (Erika Ender) өөрийн уран бүтээлийн 35 жилийн ойгоо тэмдэглэн, өөрийн амьдралаас сэдэвлэсэн мюзикл болон "AprEnder El Éxito" номоо Панама хотын Үндэсний театрт толилууллаа. Мөн тус улсын Соёлын сайд Маруха Эррера түүнд соёлын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж тусгай медаль гардуулсан байна.
Эладио Каррионы буяны гольфын тэмцээн
Мөн дуучин Эладио Каррион (Eladio Carrión) өөрийн Sauce Boyz гольфын буяны тэмцээнээ 12 дугаар сарын 2-нд Пуэрто-Рикод хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн анхны тэмцээнээрээ 179,300 ам.доллар босгож байсан бөгөөд энэ удаад ч хүүхэд, залуучуудад боломж олгох нийгмийн төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих зорилготой байгаагаа тэрээр илэрхийлжээ.