АНУ-ын Хавай арлын улс төрд томоохон дуулиан дэгдээд байна. Орон нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Артур Брун нь олон нийтийн дунд нэр хүндтэй нэгэн байсан ч түүний нууц амьдрал тун ноцтой байсныг Rolling Stone сэтгүүл мэдээллээ.
Артур Брун нь зөвхөн улс төрийн албан тушаал хашихаас гадна, хүүхдийн бейсболын тэмцээнд шүүгчээр ажилладаг байжээ. Гэвч тэрээр энэхүү нэр хүндтэй ажлуудынхаа хажуугаар тус арлын хамгийн том хар тамхины сүлжээг удирдаж байсан нь тогтоогдсон байна.
Одоогоор түүний хууль бус үйл ажиллагаа болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хүрсээр байна.