Өдгөө 22 настай дуучин, ая зохиогч Хадсон Вестбрүүк кантри хөгжмийн ертөнцөд хамгийн хурдацтай танигдаж буй залуу уран бүтээлчдийн нэг болоод байна. Тэрбээр кантри од Миранда Ламбертоос дэмжлэг авч, домогт Grand Ole Opry тайзан дээр дуулж амжсанаас гадна Billboard-ийн чартуудад хэдийнэ бичигдээд байгаа юм.

Хадсон Вестбрүүк саяхан Billboard Up & Coming подкастын зочноор оролцож, хөтлөгч Кайл Денистэй ярилцжээ. Тэрбээр уг ярилцлагынхаа үеэр хөгжмийн карьераа хөөхийн тулд коллежоо орхих болсон шийдвэр, TikTok талбарт хэрхэн үзэгч, сонсогчдын хүрээгээ тэлсэн болон кантри чартуудыг хэрхэн тэргүүлж эхэлсэн талаараа дэлгэрэнгүй ярьсан байна.

Түүнчлэн залуу уран бүтээлч Made You Look нэртэй хоёр дахь бие даасан цомгоо саяхан өлгийдөн авсан билээ. Тэрбээр шинэ цомгийнхоо хөгжмийн нөлөө, яагаад гаднын уран бүтээлчидтэй хамтралгүй дангаараа ажиллахыг сонгосон шалтгаан болон дуундаа өөрийн түүхийг хэрхэн бодитоор тусгадаг талаараа нээлттэй хуваалцжээ.