Палестины исламын Хамас бүлэглэл Газын зурвасыг удирдаж байсан байгууллагаа татан буулгаж байгаагаа Даваа гарагт мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь тус бүс нутагт иргэний засаг захиргааг хэрэгжүүлэх техник-мэргэжлийн хороо байгуулах замыг нээж өгч байна.
Энэхүү алхам нь Хамас бүлэглэлийн улс төрийн бодлогод гарч буй томоохон өөрчлөлт болох юм. Тус бүлэглэл нь 2006 онд болсон хууль тогтоох байгууллагын сонгуульд ялалт байгуулсны дараа, 2007 онд өрсөлдөгч Фатах хөдөлгөөнийг Газын зурвасаас шахан гаргаж, тус бүс нутгийг хоёр шахам жилийн турш захирч ирсэн билээ.
Өнгөрсөн Аравдугаар сард Хамас болон Израилын хооронд гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш уг улс төрийн шилжилтийн үйл явц өрнөж байна.