АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан "Энхийн зөвлөл"-ийн төлөвлөгөөг Хамас бүлэглэл хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдлээ. Энэ талаар тус бүлэглэлийн өндөр албан тушаалтай төлөөлөгч ВВС агентлагт мэдээлсэн байна.
Тус төлөвлөгөөний хүрээнд Хамас бүлэглэл зэвсгээ хураалгахаар тохиролцсон гэдгээ илэрхийлжээ. Гэсэн хэдий ч энэхүү үйл явдалтай холбоотойгоор Израилын тал одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна.