Их Британийн ханхүү Харри, алдарт дуучин Элтон Жон болон бусад нэр нөлөө бүхий хүмүүс шүүхийн зардалд зориулж өөрсдийн халааснаас олон сая ам.доллар төлөх нөхцөл байдалтай нүүр туллаа.
Баасан гарагт нийтлэгдсэн шүүхийн шийдвэрийн дагуу шүүгч Мэттью Никлин нэхэмжлэгчдийг “Daily Mail” сонины нийтлэгч Associated Newspapers компанийн хуулийн зардалд зориулж урьдчилгаа байдлаар 9.54 сая фунт стерлинг буюу 13 сая ам.доллар төлөх ёстой гэж үзсэн байна.
Шүүгчийн үзэж буйгаар хувийн нууцтай холбоотой тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч тал үндэслэлгүй, зохисгүй байдлаар (unreasonable way) явуулсан тул ийнхүү хариуцагч талын шүүхийн зардлыг хариуцах шийдвэр гарчээ.