Их Британид Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгасан энхийн гэрээ байгуулагдсан 11 дүгээр сарын 11-ний өдөрт хамгийн ойр ням гарагт дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн дурсгалын арга хэмжээний үеэр Хаан Чарльз улсынхаа гол ёслолыг биечлэн тэргүүлсэн байна. Харин түүний хүү Ханхүү Харри уг гол ёслолоос алс хол, Английн нэгэн жижиг хотод болсон дурсгалын арга хэмжээнд тусдаа оролцжээ.

Британийн армийн ахмад асан Харри хар хослол өмсөж, цэргийн медалиудаа зүүн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бөгөөд бусадтай ярилцаж буй гэрэл зургуудыг The Sun болон Daily Mail зэрэг сонинууд цахим хуудсандаа нийтэлсэн байна.