Дэлхийд алдартай поп од, дуучин Харри Стайлс Мехико хотод тоглолтоо хийх үеэрээ тайзан дээр бүдэрч унасан явдал гарлаа. Тус бүс нутагт хүчтэй шуурга болсны дараах өдөр уг тоглолт болсон байна.

Дуучин залуу "Falling" дуугаа дуулж байх үедээ ийнхүү бүдэрч унасан нь үзэгчдийн дуранд өртжээ. Тэрээр унасныхаа дараа удалгүй инээмсэглэн босч ирж, тоглолтоо үргэлжлүүлсэн байна. Энэхүү агшныг үзэгчдийн олонх нь гар утсаараа бичиж авсан бөгөөд дүрс бичлэгүүд цахим сүлжээнд тархаад байна.