Дэлхийн поп од, дуучин Харри Стайлс Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан тоглолтын цувралаа амжилттай хаалаа. Түүний энэхүү тоглолтын цуврал нь цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон арга хэмжээ болсон байна.

Долоодугаар сарын 4-ний бямба гарагт болсон сүүлийн тоглолтын үеэр Харри Стайлс "Pride" буюу бахархлын баярыг үзэгчидтэйгээ хамт тэмдэглэжээ. Мөн уг тоглолтын онцлох мөчүүдийн нэг нь түүний эгч Жемма Стайлс тайзнаа гарч ирсэн явдал байв.

NME-ийн мэдээлснээр, тус тоглолтын бичлэг болон дуулсан дуунуудын бүрэн жагсаалтыг эх сурвалжийн вэбсайтаас үзэх боломжтой байна.