АНУ болон Израиль, Ираны хооронд үүсээд буй зөрчил мөргөлдөөн Хормузын хоолой дахь өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг BBC агентлаг сурвалжилсан байна. Тэд Ираны Бандар Аббас боомт хотод ажиллаж, тухайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг газар дээрээс нь хүргэжээ.

Сурвалжлагын явцад боомт хотод хураагдсан хөлөг онгоцууд болон ажил үйлсээ эрхлэн яваа акул агнуурчид зэрэг олон төрлийн дүр зураг ажиглагдсан байна. Одоогоор тус бүс нутагт нөхцөл байдал эргэн тайвширч, тогтворгүй байдлын дараах эвгүй тайван байдал ноёрхож байгааг онцолжээ.

Олон улсын анхаарлын төвд байдаг энэхүү стратегийн чухал цэг дээрх иргэдийн амьдрал нь геополитикийн хурцадмал байдалтай хэрхэн уялдаж буйг уг сурвалжлагаар дамжуулан харуулсан байна.