АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) сөрөг тагнуулын хэлтсийн ахлах ажилтан асан албан тушаалтан ноцтой хэрэгт холбогдсон байна. Прокуроруудын мэдээлснээр, тус этгээд FBI-ийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хяналтад байсан крипто хэтэвчнээс нэг сая орчим долларын крипто валют хулгайлсан гэж үзэж байгаа аж.
Хэрэгтэн уг хулгайлсан хөрөнгөө хэрхэн удирдах, хөрөнгө оруулалт хийх, мөн Европ руу хэрхэн нүүх талаар ChatGPT-ээс зөвлөгөө авч байсан нь тогтоогджээ. Хиймэл оюун ухааныг гэмт хэргийн зорилгоор ашигласан энэхүү тохиолдол нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Одоогоор хууль хяналтын байгууллагууд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн албан тушаалтан асан этгээдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн албан ёсоор буруутгаад байна.