Хувийн санхүүгээ төлөвлөхөд тулгардаг томоохон хүндрэлүүдийн нэг нь бид өдөр тутмын жижиг шийдвэрүүдийг олон удаа туршиж, алдаж онох боломжтой байдаг явдал юм. Тухайлбал, мөнгө үрэх, хөрөнгө оруулалт хийх, хуримтлуулах зэрэг үйлдэлд хүн тогтмол дадлага хийдэг.
Харин арай томоохон шийдвэрүүдийн тухайд гэвэл өөрт тохирох мэргэжлийн замаа олох, орон сууц сонгох эсвэл ипотекийн зээл авах боломж цөөн хэдэн удаа гарч ирж магадгүй байдаг.
Тэгвэл тэтгэвэрт гарах тухай асуудал үүнээс тэс өөр бөгөөд дахин төрөхгүй л бол хүнд амьдралдаа ганцхан удаа л тохиох сонголт болдог байна. Иймээс тэтгэвэрт гарах үйл явцыг бодит нөхцөл байдалд шууд шалгагдах өндөр сорилттой зүйрлэж болох юм.