Дэлхийн эдийн засаг БНХАУ-аас хараат байдлаа салгах (decoupling) тухай яриа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Үүний зэрэгцээ Энэтхэг, Вьетнам зэрэг хөгжиж буй орнууд Хятадыг орлож, «дэлхийн үйлдвэр» болж магадгүй гэсэн таамаг ч тасрахгүй байгаа юм.

Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал төсөөлснөөс өөр байна. Тухайлбал, Энэтхэгийн техник хангамжийн инженер Нираж Арора (Neeraj Arora)-гийн хувьд өөрийнх нь улсад электроникийн үйлдвэрлэл өсөн дэвжиж буй ч энэ нь Хятадаас эд анги авах шаардлагыг үгүй хийгээгүй гэдгийг онцолжээ.

Түүний хэлснээр, уг хөгжил нь Хятадаас импортлох барааны бүтцийг л өөрчилсөн байна. Арав орчим жилийн өмнө тэрээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадаас бэлэн болсон утасны цэнэглэгч оруулж ирдэг байсан бол өдгөө тухайн бүтээгдэхүүнийг угсрахад шаардлагатай эд ангиудыг нь худалдан авч байна.