БНХАУ-д байрлах гутлын үйлдвэрт гарсан гал түймрийн улмаас 28 хүн амиа алдсан болохыг тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Үйлдвэрийн барилгыг бүрхсэн асар том гал болон тэнгэр өөд суунаглах өтгөн хар утааг дүрс бичлэгүүдээс харж болохоор байна. Одоогоор галын шалтгаан болон бусад нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.