Хятадын Гуйжоу мужийн иргэн, мэргэжлийн бөх Хэ Иншэн болон түүний сүйт бүсгүйн хуримны төсөв төлөвлөснөөс хамаагүй өндөр гарчээ. Ингээд Хэ Иншэн хосууд хуримын үеэр бөхийн барилдаан хийж, хэн нь ялагдаж гэр орны ажлыг насан туршдаа хийхээ шийдэх санааг олсон байна.
Тэдний хуримны бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийн анхаарлыг татсан. Бичлэг дээр сүйт залуу, сүйт бүсгүй хоёр хуримын гоёлоо өмсөж, дэвжээнд гарч ирэн зочдын өмнө хүч үзэн барилдаж байгаа нь харагдана. Барилдаан нэлээд ширүүн болж, сүйт бүсгүй сүйт залуугаа хэд хэдэн удаа хаяж, эцэст нь түүнийг дийлсэн байна.
Ялагдсан сүйт залуу насан туршдаа гэр орны ажлыг хийхээр болсон бөгөөд энэ шийдвэр нь хуримын зочдын дунд инээд хөөр, баяр хөөрийг төрүүлсэн. Энэхүү өвөрмөц хуримын ёслол нь залуу хосуудын харилцаа, хөгжилтэй байдлыг илэрхийлж байгаа бөгөөд орчин үеийн залуучуудын хувьд хуримаа хэрхэн илүү сонирхолтой, мартагдашгүй болгох талаар нэгэн жишээ болж байна.