Сүүлийн үед хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авахын тулд зээл авах нь эрс нэмэгдсэн байна. Энэхүү үйлдэл нь хөрөнгийн зах зээл дээрх шуналын илрэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хөрөнгө оруулагчид өөрсдийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд маржинал зээл буюу зээлийн хөрөнгө ашиглан хувьцааны арилжаанд оролцож байна. Ийнхүү зээлсэн мөнгөний хэмжээ ихсэж байгаа нь Уолл-стритийнхний дунд түгшүүр төрүүлээд буй юм. Энэхүү үзэгдэл нь зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй анхааруулга гэж үзэж байна.