Дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг хөрөнгө оруулалтын Vanguard компани крипто болон блокчэйн салбарын чиглэлээр шинэ бодлого боловсруулахаар ажиллаж байна. Тус компани анх удаа дижитал хөрөнгийн асуудал хариуцсан тэргүүн (Head of Digital Assets) албан тушаалд хүн авахаар хайж эхэлсэн нь энэ салбарыг илүү нухацтай авч үзэж байгаагийн дохио гэж үзэж байна.
Bitcoin Magazine-д мэдээлснээр, уг шинэ албан тушаал нь компанийн урт хугацааны крипто болон блокчэйн стратеги-ийг хөгжүүлэх үндсэн үүрэгтэй байх ажээ. Vanguard нь олон улсын хөрөнгийн зах зээлд томоохон нөлөөтэйд тооцогддог бөгөөд тэдний энэхүү алхам нь дижитал хөрөнгийн салбарт хэрхэн хандах бол гэсэн хүлээлтийг санхүүгийн салбарынхны дунд үүсгээд байна.
Одоогоор тус компани дижитал хөрөнгийн чиглэлээр тодорхой стратеги боловсруулах үйл явцаа эхлүүлээд байгаа бөгөөд шинээр томилогдох албан тушаалтан нь энэ чиглэлийн ажлуудыг удирдан чиглүүлэх юм.