Хөрөнгө оруулалтын салбарт нэр хүндтэй, олны танил зөвлөхүүдийн зөвлөмжүүд үргэлж зөв байдаг уу? Энэ асуултыг The Economist сэтгүүл хөндөж, хөрөнгө оруулалтын ертөнц дэх алдартнуудын нөлөө болон тэдний гаргадаг алдаануудын талаар шинэ нийтлэл бэлтгэжээ.
Тус нийтлэлд дурдсанаар, тухайн улс орны санхүүгийн тогтолцоонд гарч буй санхүүгийн алдаа, гажуудлыг олж харахын тулд тухайн улсын алдартай хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн үйл ажиллагааг ажиглах нь зүйтэй аж. Олны танил зөвлөхүүд нь олон нийтийн санхүүгийн шийдвэрт хүчтэй нөлөөлдөг ч тэдний гаргаж буй дүгнэлтүүд нь үргэлж бодит байдалтай нийцдэггүй байна.
Хөрөнгө оруулалтын зөвлөхүүд нь ихэвчлэн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг ч тэдний зөвлөгөө нь зарим тохиолдолд улс орны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг гэдгийг тус эх сурвалжид онцолжээ. Иймд хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарыг сонирхогч залуус олны танил зөвлөхүүдийн үгэнд шууд итгэхээсээ өмнө тэдний зөвлөмжүүд хэрхэн бодит үр дүн авчирч байгааг сайтар нягтлах шаардлагатай байгааг уг мэдээлэл сануулж байна.