Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтлэл бэлтгэдэг A Wealth of Common Sense блогт хандсан нэгэн уншигч шинээр хөрөнгө оруулалт сонирхож буй залууд зориулсан зөвлөгөө хүсжээ.
Тодруулбал, тус уншигч найзынхаа 18 настай хүүд зориулан зохиолч Жей Эл Коллинзын (JL Collins) The Simple Path to Wealth номыг авч өгсөн бөгөөд уг залуу хөрөнгө оруулалтад хөл тавих сонирхолтой байгааг онцолсон байна.
Тэрээр залууд санхүүгийн боловсрол олгоход туслах зорилгоор блогийн өдөр тутмын нийтлэлүүдээс энэ сэдвийг хамгийн оновчтой хөндсөн онцлох бичвэр байгаа эсэхийг асууж, зөвлөмж хуваалцахыг хүссэн байна.