Дэлхийд алдартай дөрвөлжин өрөгт видео тоглоом бүтээгч Tetris компани Дональд Трампын засаг захиргаанаас гаргасан цахим тоглоомд өөрсдийн онцлох дүрсийг ашиглах зөвшөөрөл олгоогүй хэмээн мэдэгдлээ.
АНУ-ын Цагаан ордон өнгөрсөн пүрэв гарагт олон нийтийн шүүмжлэл дагуулсан цахим аркад тоглоомуудыг нийтэлсний дотор “Build the Wall” (Хана барь) хэмээх блок өрдөг тоглоом багтсан байжээ.
Энэ талаар тус компани баасан гарагт албан ёсны мэдэгдэл гаргахдаа: “The Tetris Company нь 'Build the Wall' тоглоомыг бүтээхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд уг тоглоомд зориулж Тетрис брэнд болон оюуны өмчөө ашиглах эрх, зөвшөөрлийг олгоогүй” гэдгээ онцолсон байна.
Мөн тус компаниас одоогоор уг асуудлыг нягтлан шалгаж байгаа гэдгээ нэмж дурджээ.