АНУ-ын Сенатын Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгч Дональд Трамп-ын крипто валюттай холбоотой ашиг орлого олох боломжтой гүйлгээнүүдэд тодорхой хязгаарлалт тогтоохыг зөвшөөрүүлж чаджээ. Гэсэн хэдий ч Ардчилсан намын зүгээс энэхүү алхам нь хангалтгүй гэж үзэж байгаа аж.

Тодруулбал, Clarity Act буюу тодорхой байдлын тухай хуулийн төсөлд тусгагдсан хязгаарлалтууд нь тэдний хүлээлтэд хүрэхгүй байгааг онцолсон байна. Цагаан ордны зүгээс Ардчилсан намын гишүүдийг энэхүү үр дүнгээ өөрсдийн олсон ялалт хэмээн хүлээн зөвшөөрөхийг уриалж байгаа юм.

Одоогоор талуудын хооронд крипто валютын зохицуулалт болон Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаарх маргаан үргэлжилсээр байна.