АНУ-ын Цагаан ордон пүрэв гарагт Цагаачлал, гаалийн хяналтын алба буюу ICE (US Immigration and Customs Enforcement)-ийн тэргүүнд нэр дэвшүүлсэн хүнийхээ нэрийг эгүүлэн татсан байна.
Энэхүү агентлаг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын талаарх хатуу бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр АНУ-ын тэнгисийн явган цэрэг асан, Оклахома мужийн цагдаагийн алба хаагч асан Лэнс Шройер (Lance Schroyer)-ийг ICE-ийн дараагийн захирлаар томилохоор нэр дэвшүүлээд байжээ. Тус албан тушаал нь АНУ-ын Сенатын батламжийг авах шаардлагатай томилгоо байсан юм.
Цагаан ордон өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн товч мэдэгдэлдээ Шройерийн нэр дэвшүүлэлтийг эгүүлэн татсан тухай мэдээлсэн байна. Гэхдээ уг мэдэгдэлд ийм шийдвэр гаргасан тодорхой шалтгааныг дурдаагүй ажээ.