АНУ-ын консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Тайлер Робинсон хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараа гэмшиж байсан талаар түүний хуучин хамтрагч бөгөөд дотно харилцаатай байсан Лэнс Твиггс мэдүүлжээ.
Пүрэв гарагт болсон шүүх хурлын үеэр прокурорууд Лэнс Твиггсийн өгсөн видео ярилцлагыг нотлох баримт болгон танилцуулсан байна. Уг бичлэгт Робинсон хэргийн дараа гэмшиж, цагдаагийн байгууллагад өөрөө очиж бууж өгөх төлөвлөгөөтэй байсан тухай өгүүлжээ.
Прокурорын зүгээс Робинсоныг шүүх хуралдаанд оруулах хангалттай нотлох баримт бүрдсэн гэдгийг Юта мужийн шүүгчид нотлохын тулд энэхүү бичлэгийг шүүхэд танилцуулсан юм. Одоогоор уг хэргийг шүүхээр хэлэлцэх эсэх асуудал үргэлжилж байна.