АНУ-ын улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, залуучуудын "Turning Point USA" байгууллагыг үүсгэн байгуулагч Чарли Киркийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шүүх хурал болж байна.
Энэхүү хэрэгт 23 настай Тайлер Робинсон гэгчийг буруутгаж байгаа юм. Чарли Кирк нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын ойрын холбоотон гэдгээрээ танигдсан хүн билээ.
Шүүх хурлын үеэр талийгаач Чарли Киркийн гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирж оролцсон байна. Одоогоор уг хэргийн талаарх нэмэлт мэдээлэл болон шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.