НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс дэлхий дахинд нүүрлээд буй чухал ашигт малтмалын хомсдол болон үүнтэй холбоотой үүсэж болзошгүй мөргөлдөөний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өнөөгийн ертөнцөд цахилгаан автомашин, салхин сэнс, нарны хавтан, батерей болон ухаалаг гар утас зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд шаардлагатай чухал ашигт малтмалын хэрэгцээ урьд өмнөхөөс илүү ихээр нэмэгдээд байна. Энэхүү эрэлт хэрэгцээ нь улс орнуудын хоорондох өрсөлдөөнийг улам бүр эрчимжүүлж байгаа юм.

НҮБ-аас энэ чиглэлээр анхааруулга гаргахдаа, ашигт малтмалын төлөөх энэхүү ширүүн өрсөлдөөн нь цаашид мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй байгааг онцолжээ. Технологийн хөгжил болон ногоон эрчим хүчинд шилжих үйл явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг эдгээр түүхий эд нь олон улсын анхаарлын төвд байна.