Америкийн хөгжмийн ертөнцийн хоёр том төлөөлөгч болох Шабузи болон Желли Ролл нар ер бусын нөхөрлөлийн тухайгаа дэлгэв. Шабузи, реп, кантри, рок урсгалыг хослуулсан хөгжмөөрөө залуусын дунд танигдсан бол Желли Ролл кантри рок, хип хоп холилдсон өвөрмөц стилээрээ алдартай.
АСМ Awards 2026-ийн үеэр Шабузи Billboard-ын сэтгүүлч Элли Туманн болон Тетрис Келли нартай ярилцахдаа Желли Роллтой сагсан бөмбөг тоглож, саунад хамт ордог тухайгаа хөгжилтэйгөөр ярьжээ. Тэрээр мөн удахгүй гарах “Born To Die” нэртэй шинэ цомог нь ямар утга санаа агуулж байгааг тайлбарласан байна. Шабузигийн хэлснээр “Born To Die” нь амьдралын мөн чанар, хайр дурлал, өнгөрсөн дурсамжуудын тухай өгүүлсэн гүн гүнзгий утгатай цомог болох ажээ.
Шабузигийн шинэ цомог болон Желли Роллтой хэрхэн дотноссон тухай яриа залуусын анхаарлыг ихэд татаж байна. Тэдний нөхөрлөл нь хөгжмийн ертөнцөд улам бүр хүчээ авч буй хил хязгааргүй хамтын ажиллагааны нэгэн тод жишээ болж байгаа юм.