Колумбийн алдарт дуучин, дэлхий дахинд танигдсан поп од Шакира Венесуэл улсад тохиолдсон байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад хувь нэмрээ оруулахаар боллоо. Тэрээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-той хамтран газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд тусламжийн гараа сунгаж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд 500,000 ам.долларын санхүүжилтийг газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд зориулахаар төлөвлөжээ. Уг хөрөнгийг FIFA Global Citizen Education Fund буюу Дэлхийн иргэдийн боловсролын санд төвлөрүүлэх юм.
Тус сангийн гол зорилго нь байгалийн гамшгийн улмаас сурч боловсрох эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд боловсролын тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байна. Шакирагийн энэхүү алхам нь газар хөдлөлтийн улмаас хохирол амссан бүс нутгийн хүүхдүүдийн ирээдүйд бодит дэмжлэг болох юм.