Умард Европын Швед улсад парламентын сонгуулийн санал хураалт ням гарагт өрсөлдөөн ихтэйгээр явагдаж эхэллээ. Энэхүү сонгууль нь тус улсын засгийн эрхэнд хэт барууны нам анх удаа гарах уу, эсвэл олон жилийн турш тодорхойлогч хүчин зүйл байсаар ирсэн либерал бодлого руу эргэн шилжих үү гэдгийг шийдвэрлэхээр байна.

Энэ долоо хоногт гарсан хэд хэдэн санал асуулгын дүнгээс харахад Шведийн зүүний төвийн сөрөг хүчин эрх баригч баруун жигүүрийн эвслээс бага зэргийн давуу үзүүлэлттэй яваа юм.

Харин сонгуулийн өмнөх санал асуулгуудад өрсөлдөгчдөөсөө хоцорч явсан Ерөнхий сайд Ульф Кристерссон болон түүний баруун жигүүрийн эвсэл цагаачлалын асуудал анхаарлын төвд байгаа энэ үед дэмжлэг авч, байр сууриа хадгалахаар өрсөлдөж байна.