Швед улсын засгийн газар улс орныхоо чухал ач холбогдолтой ашигт малтмал болон ховор элементийн олборлолтыг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж албан ёсоор зарлалаа.

Энэхүү шийдвэрийн хүрээнд тус улс ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчилж, хурдасгах арга хэмжээг авахаар болж байна. Засгийн газрын зүгээс энэхүү алхам нь тус улсын Хятадаас хамааралтай байдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай холбоотой болохыг мэдэгдлээ.

Шведийн эрх баригчид энэ чиглэлд бодлогын шинэчлэл хийснээр олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлж, стратегийн түүхий эдийн салбарт бие даасан байдлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.