Швейцарын холбооны тагнуулын алба пүрэв гарагт нацистын дайны зартай гэмт хэрэгтэн Йозеф Менгеле-тэй холбоотой 200 хуудас бүхий баримтыг нийтэллээ.

Германы эмч Йозеф Менгеле нь Аушвицын хорих лагерийн хоригдлууд дээр аймшигт, харгис туршилт хийдэг байснаараа “Үхлийн сахиусан тэнгэр” хэмээн алдаршсан дайны гэмт хэрэгтэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрээр нацистуудын эзэлсэн Польш дахь Аушвицын устгалын лагерт ажиллаж байжээ. Энэхүү лагерт нийт 1.1 сая орчим хүн амиа алдсаны 1 сая орчим нь еврейчүүд байсан түүхтэй.