Технологийн аварга Apple компанийн Apple TV+ стриминг үйлчилгээн дээр гарч буй «Sugar» цуврал нь шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд өндөр үнэлэгдэж байна. Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт, нуар төрлийн цуврал нь сонгодог кинонуудыг санагдуулам найруулга, өвөрмөц дүрслэл, хөгжмийн сонголтоор баялаг бүтээл болжээ.
Киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Колин Фаррелл тоглосон бөгөөд тэрээр хувийн мөрдөгчийн дүрийг тун ч тогтуун, хүчирхэг байдлаар гаргажээ. Түүний бүтээсэн дүр нь ер бусын нууцыг өөртөө хадгалсан хувийн мөрдөгч юм. Одоогийн байдлаар тус цуврал хоёрдугаар улиралдаа үргэлжлэн гарч байгаа бөгөөд Apple TV-ийн хувьд дахин нэг амжилттай төсөл болж байгааг эх сурвалжууд онцолж байна.
Киноны зохиол нь маш чадварлаг бичигдсэн бөгөөд сонгодог киноны хэв маягийг орчин үеийн уран зөгнөлт элементүүдтэй хослуулсан нь үзэгчдэд шинэлэг мэдрэмжийг төрүүлж байна.